Хөрс бол амьд систем гэдгийг чухалчиллаа

2018-11-27 535 0

“Органик хүнс, хөдөө аж ахуй үндэсний III чуулган”-ыг угтсан “Органик бордоо” сэдэвт сургалт Монгол зөвлөхүүдийн мэдээлэл гэсэн хэсгээр хоёр дахь өдрөө (2

018.11.21) үргэлжиллээ. Сургалтаар органик аргаар хог ургамал, өвчин, хортон

шавжтай тэмцэх үйл ажиллагаа, учирч буй бэрхшээл, авах арга хэмжээний талаар газар тариалан эрхлэгчид, малчид-фермер, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд зориулсан сургалт орно. Тодруулбал, хортон шавжтай органик аргаар тэмцэх, хог ургамалтай тэмцэх органик арга, ургамлын өвчинтэй органик аргаар тэмцэх, био-пестицид ба түүний хэрэглээ, хөрсний үржил шимийг сайжруулах органик арга сэдвийн хүрээнд эдгээр чиглэлээр мэргэшсэн монгол зөвлөхүүд мэдээлэл өглөө. Эдгээрээс зарим мэдээллийг онцлон хүргэе.

Хөрс бол амьд систем тул: 

  • Хөрсний бичил организмууд, ургамал, амьтдыг хамарсан биологийн эргэлтийг хөдөө аж ахуй, тариалангийн системээр дамжуулан дэмжих, сайжруулах;
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр дүнд үүсч болох хөрсний бохирдлын элдэв хэлбэрээс зайлсхийх хэрэгтэй.

Элс, шавар, тоос, органик бодисын зохистой харьцаа бүрдсэн, ядаж 30 см зузаантай хөрс:

  • Ургамлын үндэсийг тэтгэх
  • Ургамлыг усаар хангах
  • Ургамлыг агаараар хангах
  • Ургамалд тэжээлийн бодисуудыг өгөх
  • Тэжээл дутмаг орчин дахь усны хэрэглээг зохицуулах чадвартай байдаг.

Бордоо нь бөгөөд ургамал ашиглахад бэлэн шим тэжээлийн бодис: 

• Ургамлын өсөлтөд үзүүлэх үр нөлөө нь шууд, богино хугацааных
• Бага хэмжээгээр шаардлагатай

• Ашиглахад хялбар зэрэг шинж чанартай.

Хөрсний органик бодисын үйлчлэл: 

  • Хөрсний тэжээллэг чанарыг сайжруулж, хэд хэдэн жил дамнан  хөрсний тэжээлийн бодисын хангамжийг нэмэгдүүлнэ.
  • Хөрсний физик, хими, биологийн шинж чанарыг сайжруулснаар ургамлын өсөлтийг хангана
  • Байгаль орчны бусад хүчин зүйл (жишээ нь цаг уур)-н нөлөөнөөс шалтгаалан, хөрсний шинж чанарт гарах өөрчлөлтийг зөөлрүүлнэ.
  • Орчны бохирдол, хөрсний алдагдлыг бууруулна.
  • Органик нэмэлт сайжруулалт хэрэглэснээр гадаад орцын хэрэгцээг багасгаж, дотоодын эргэлтийг сайжруулж, хөрсний үржил шим дээшилнэ.

Үржил шимийн менежмент: Элэгдэлд хүчтэй орсон талбайн элэгдлийг зогсоох, үржил шимийг сэргээх зорилгоор ногоон  бордуурт уринш болон эзэ

мшилт уринш оролцсон 3-5 талбайт сэлгээ, олон наст өвс оролцсон 8 талбайт сэлгээг мөрдөх нь зүйтэй.

Хөрсний органик бодисыг дээшлүүлэх аргууд:

  • Хөрс хамгаалах технологи хэрэглэх
  • Ургамлын үлдэгдлээр хучих менежмент
  • Органик хог хаягдлыг хөрсөнд хийх
  • N болон бусад шим тэжээлийн эх үүсвэрийг илүү үр дүнтэй ашиглах
  • Атаршсан, хаягдсан, доройтолд орсон гакрыг нөхөн сэргээж ашиглах
  • Хөрс хамгаалах аргачлалыг нэвтрүүлэх
    Цулгуй уриншийн эзлэх хувийг бууруулж, буурцагт болон бусад тохирох бүрхэвчийг эргэлтэнд оруулах


Биопестицидийн давуу тал

:

  • Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөө багатай.
  • Зөвхөн зорилтот организмын төрөлд нөлөөлөх үйлчилгээтэй.
  • Бага хэмжээгээр ч үр дүн өгдөг.
  • Хөнөөлт организмд дасал болдоггүй.
  • Хурдан задардаг тул орчныг бохирдлыг бууруулдаг.

Холбоотой мэдээ