Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг угтан иргэний нисэхийнхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн нэрэмжит төгөлтэй боллоо.
ИНЕГ-ын нэрэмжит төглийг тус цээцрлэгт хүрээлэнд өнгөрсөн амралтын өдөр байгуулан, “2019.05.18” гэсэн бичээс бүхий самбар байрлуулж, 50 ширхэг улиас суулгасан юм.
Энэхүү төгөлд мод тарихад ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ИНЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, харьяа байгууллагын удирдлагууд оролцов.