УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг өнгөрсөн мягмар гарагт үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Даргагүй бүлэг өнөөдөр хуралдаж, гишүүдийн 90.7 хувийн саналаар Д.Тогтохсүрэнг МАН-ын бүлгийн даргаар сонголоо.
Д.Тогтохсүрэн, Бүлгийн даргын ажлыг намаас өгсөн үүрэг даалгавар гэж бодож байна. Цаг үеийн байдал хэцүү үед бүлгийн даргаар сонгогдлоо. Намын Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүлэг чухал. Тиймээс амласан, хийж хэрэгжүүлнэ гэсэн зүйлсдээ анхаарлаа хандуулна. Мөн бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж ажиллана гэв