Турк улсын Антальяа хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цувралын ээлжит “Антальяа Гран при-2019” тэмцээн үргэлжилж байна.
Дөрөвдүгээр сарын 5-7-нд болж буй тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд 6 тивийн 75 орны эрэгтэй 293, эмэгтэй 188 жүдоч хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаагаас манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй 8 жүдоч оролцож байна.

Эмэгтэй 52 кг:
1. CHITU, Andreea (ROU)
2. MUNKHBAT, Urantsetseg (MGL)
3. MAMMADALIYEVA, Gultaj (AZE)
3. PIMENTA, Larissa (BRA)
5. MENEZES, Sarah (BRA)
5. KAZARINA, Yulia (RUS)
7. LIU, Liping (CHN)
7. RAMOS, Joana (POR)