Ц.Аззаяа “Miss Asia-2018” тэмцээний тэргүүн миссийн титэм зүүв

2018-11-15 232 0

“Miss Asia-2018” тэмцээн Энэтхэг улсад энэ сарын 10-нд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа  түрүүлж ялагчийн титмийг зүүсэн байна. Тэрбээр Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүй оролцсон тус тэмцээнд амжилттай оролцон “Miss Personality”, “Miss Fitness”-ээр шалгарчээ. Харин удаах байрт Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй “Miss Asia Global”-аар тодорчээ.

“MISS Mongolia 2015” тэмцээний тэргүүн  мисс Ц.Аззаяа СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө “Андра Модел  Агентлаг”-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг аж.

Холбоотой мэдээ