Улаанбаатар хотод сүүлийн хоёр жил газраа ашиглаагүй 116 газрын зөвшөөрлийг цуцлах саналаа нийслэлийн Засаг даргад хүргүүлж байгаагаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өнөөдөр мэдээллээ. Төвийн зургаан дүүрэгт хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй газруудад хяналт шалгалт хийсэн юм байна.

Иймэрхүү газруудад хүн бэртэх гэмтэх аюултай болсон, хашаа хороо нь унаж гэмтсэн, эзэнгүй нохой, муурны орогнох газар болж байгаагаас хог новш цугларч орчин тойрондоо хор уршигтай байна. гэж үзжээ.
Иймд бид хуулийн дагуу иргэн, ААН-үүдийг дуудаж, сонсох ажиллагаа явуулсан. Ямар ч байсан бид Монгол Улсад мөрдөгдөж байгаа Газрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, гэрээнд заасан нөхцөлөөр хоёр жил ашиглаагүй бол тухай газрыг цуцлах тухай заасанчлан бид нийслэлийн Засаг даргад санал хүргүүлсэн. 15 жил хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж байхгүй” хэмээн С.Даваасүрэн ярилаа.
Иймд Газрын тухай хуулийн
35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;
35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;
40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно
гэсэн заалтуудыг үндэслэн зөрчил илэрсэн 116 газрын газар эзэмших эрхийг цуцлах, зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Зөрчлийн талаарх НМХГ-ын мэдээллийг эндээс харна уу: