Польш улсын Торун хотод 2019 оны гуравдугаар сарын 24-30-нд зохион байгуулагдсан Мастеруудын хөнгөн хтлетикын дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн 13 тамирчин оролцлоо. ОУХМастер Т.Цэрэндолгор 80 насны ангилалд шидэлтийн 5 төрлөөр 4 мөнгөн медаль 1 алтан медаль авч дэлхийн тавцанд 9 дахь удаагаа дэлхийн аврага болж төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн Ц.Раднаа гуай 85 насны ангилалд 400 м,саадтай 60 м,гуравын харайлтын төрөлд 3 алтан медаль авч дэлхийн 3 удаагийн аврага болж төрийн далбаагаа мандууллаа,бусад тамирчид маань хувийн амжилтаа ахиулан амжилттай сайхан оролцлоо. Энэ тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчид хурд хүч авьяасаа сорилоо.
