Монголтой залгаа хилд бөөний худалдаа, логистикийн төв байгуулна

2019-04-01 176 0

Оросын Холбооны Тува улс Монголтой хил залгаа орших Хандгайт сууринд бөөний худалдаа, логистикийн төв байгуулахаар төлөвлөж байгаа тухай Тывагийн Эдийн засгийн сайд Елена Каратаева мэдэгджээ.

“Энэ нь манай үйлвэрлэгчдэд дамын наймаачдаас холдох боломжийг олгох юм” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр ирэх 4 дүгээр сарын сүүлчээр хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ уулзалтын дараа төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхой болох аж.  

Эх сурвалж: Montsame.mn

Холбоотой мэдээ