Монголын 85 настай тамирчин Ц.Раднаа дэлхийн аварга болов

2019-03-29 205 0

 Польш улсад үргэлжилж байгаа хөнгөн атлетикийн мастерс/ахмад/-ын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурдаа сорьсон Ц.Раднаа тэргүүн байр эзэлсэн амжилт нь дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.

Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн Ц.Раднаа гуай 85 настай. Түүний амжилтыг 81 настай Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй Т.Цэрэндолгор гуай өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан юм.

Азийн дээд амжилтыг 10, улсынхаа дээд амжилтыг 18 удаа шинэчилсэн Т.Цэрэндолгор ДАШТ-ий 10 мөнгө, долоон хүрэл, дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам /мастерсын олимп хэмээгддэг/-ын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл, Азийн АШТ-ий 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 18 алт, таван мөнгөн медальтай.

Тэрбээр, өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль авахдаа Азийн гурван дээд амжилтыг шинэчилж байлаа. Мөн жад, зээрэнцэг шидэлтийн амжилтыг 22, бөөрөнцөг түлхэлтийн амжилтыг зургаан жилийн дарааийнхүү ахиулсан юм.

Холбоотой мэдээ