Хүүхдийнхээ тэтгэмжийг авч чадахгүй бол яах вэ

2019-03-27 83 0

Гэр бүл салж, эцэг, эхийн аль нэг нь хүүхдээ авч үлдэхэд хариуцлагаас мултарсан тал нь тэтгэмж өгдөг хуультай. Гэтэл манай улсад хүүхдийн тэтгэмж өгдөг хүн тун ховор гэнэ. Ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 80 хувь нь хүүхдийнхээ тэтгэмжийг авч чаддаггүй аж. 

Тэдний зарим нь “Амьдарч болж байхад заавал мөнгө төгрөг нэхээд яах вэ” гэдэг бол нэг хэсэг нь ийм тэтгэмж байдгийг ч мэддэггүйг Монголын эмэгтэйчүүдийн холбооныхон өчигдөр мэдээллээ. Тиймээс тус байгууллагынхан эрх нь зөрчигдөж буй хүүхдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах аян эхлүүлэх болсноо мэдээлсэн. 

“Хүүхдийнхээ тэтгэмжийг авч чадахгүй байгаа, эсвэл яаж авдгийг мэдэхгүй хүн бүр манайд хандаж болно” гэж холбооныхон хэлэв.

Холбоотой мэдээ