Баруун бүс дэх газарт иж бүрэн хяналт, шалгалт явууллаа

2018-11-14 787 0

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Удирдамжийн дагуу байгууллагын дэд дарга Д. Түвшинтөрөөр

DSC_0172 (Large).JPG

ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 04-14-ний өдрүүдэд Баруун бүс дэх газар-Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт иж бүрэн хяналт шалгалт явууллаа.

Уг ажлын хэсэг төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, ажлын байран дахь дэг журмыг чангатгахтай холбоотой тогтоолын хэрэгжилт, виз бүртгэл, харьяат, хяналт шалгалт, захиргаа, архив, албан хэрэг хөтлөлт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудитын шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид

хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах зорилгоор ажилласан юм.

Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу хяналт, шалгалт, дотоод аудит хийж, чиглэл бүрээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ албан хаагчид болон орон нутгийн иргэдтэй уулзаж гомдол, санал хүсэлтийг сонссон байна.

DSC_0182 (Large).JPG

Түүнчлэн шалгалтын дүнг нэгтгэн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах зөвлөмжийг Баруун бүс дэх газарт хүргүүлэх юм. Мөн зөвлөмжийн биелэлтийн дагуу дахин шалгалт хийж, хэрэгжилтийг хангах аж.

Холбоотой мэдээ