Байгалийн цацрагийн дэвсгэр түвшинд байна

2018-11-14 156 0

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шинжилгээний төлөвлөгөөний дагуу Нийслэлийн суурьшлын бүсийн хөрснөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор 69 цэгээс хөрсний дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораториор байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээг хийлгэн, хяналт тавьж ажиллалаа.    Хяналт шинжилгээний дүнгээр цацраг идэвхт изотопуудын хувийн идэвх нь Цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн үүсэж тогтсон шарлагын нөхцөлд хамаарах байгалийн цацрагийн шарлагын түвшинд байгалийн цацрагийн дэвсгэр түвшинд байна.

Холбоотой мэдээ