Т.ГАНБОЛДЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ АРВАН ӨӨРЧЛӨЛТ

2019-03-20 693 0

Өнөөдөр МУ-д 30 гаруй нам бүртгэлтэй байна. Онолын хувьд бүгд тэгш эрхтэй боловч бодит байдал дээр эрх барьж байгаа 2 том нам маань л хэзээд давуу байдал, төсөв, эрх мэдлээр сонгуульдаж ирлээ…

Өнгөрсөн 28 жилд иргэд олон нийтийн хүсэж хүлээсэн шудрага ёс, тэгш боломж, хөгжил, хангалуун амьдрал бий болсонгүй. Энэ  нийтэд өгөөж муутай, гажуудсан мөчлөг байгалийн, нийгмийн зүй тогтлоор дуусах болж байгаагийн нэг жишээ нь эрх баригч намууд дотроо олон хуваагдаж зөрчилдөж байгаагаас харагдаж бна. Мөн судалгаануудын дүнгээр нийт иргэдийн 70% орчим нь аль ч намыг дэмжихгүй гэж бна. Энэ нь том 2 намд итгэл алдарсан бөгөөд жижиг намууд гарах ямар ч нөхцөлгүйг илэрхийлж байна. Одоо улс төрийн нам нь 1991 оны хууль дүрмээр 801 хүний саналаар байгуулагддаг бөгөөд үнэн чанартаа жижиг намууд маань тус бүр нь 300 хүнтэй юу үгүй юу байна.Цаг нь нэгэнт болж байгаа бөгөөд нийгмийн хүсэл шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд УИХ асуудлыг прагматик хүлээж авч шуурхай дараах арга хэмжээнүүдийг авах нь чухал байна.

Үндсэн Хуульд, Улс төрийн намын тухай хуулийн болон сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах!

1.Одоо байгаа нийт 31+ намыг татан буулгах.
2.Хэрэглэж ирсэн нэрийг дахин ашиглахгүй болох.
3.Шинэ намыг нийт 2,1 сая сонгогчдийн 5% буюу 105 000 хүний саналаар /цахим/ бүртгэх.
4.Бүртгэлийг ҮХЦэц дээр хийх.
5.Намуудын хариуцлагыг чангатгах, санал гээгдүүлэхгүйн үүднээс сонгуулийг бүрэн ПРОПОРЦИОНАЛ болгох.

6.Сонгууль 100% улсын төсвөөс хийгдэх.
7.Олон нийтийн өмнө ил сугалаагаар шалгарсан 2ТВ, 2Радио,2Сонин гэх мэт зөвхөн сонгуулийн суртачилгаа-танилцуулгыг хийх.
8.Зөвхөн намын хөтөлбөр болон багийн гишүүдийн зураг намтар танилцуулах.
9.Бусад ямар ч төрлийн суртачилгааг хориглох.
10.УИХ-д илгээсэн гишүүнээ нам нь татах, солих эрхтэй байх.

Нөхцөл байдалд зөв үнэлгээ өгч иргэний, улс төрийн зориг гарган энэ өөрчлөлтийг хийж чадваас эрх баригч МАН, сөрөг хүчин АН, МАХН, бие даагч нар ЭРХ ЗҮЙТ, ИРГЭНШСЭН ХУВЬСГАЛЫГ хийж түүхэн үүрэгээ бийлүүлэх болно!


Иргэн Т.Ганболд

Холбоотой мэдээ