Танилц: 3 дугаар сарын 18-нд тоглогдох ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛСАН үзвэрүүд

2019-03-18 146 0

Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ой маргааш буюу 3 дугаар сарын 18-нд тохионо.

Тус баярын өдрөөр эрчүүдэд зориулсан үзвэрүүдийн хуваарийг хүргэж байна.

1. Эрчүүддээ шоу тоглолт

Эрчүүдийн баярт зориулж Gosha entertainment-аас “Эрчүүддээ” шоу тоглолт 3 дугаар сарын 18-ны өдөр ганцхан удаа зохион байгуулна. 

Тоглолтод Мөнхийн реп, Флаш, No name, MC Collection(MB), Юүдэнтэн, Дуучин Бобо, Хөтлөгч Сүхээ (ерөөлч магтаалч) нар оролцож, сонирхолтой олон сюрприз, үзүүлбэрүүдийг хүргэнэ. 

Тасалбарыг www.ticket.mn-ээр худалдаалж байна.

2. “Тэнгэрлэг аав-2019” аавууддаа хүндэтгэл үзүүлэх тоглолт

“Дэлхийн монгол аялал” ХХК-иас зохион байгуулж буй “”Тэнгэрлэг аав-2019” нийтийн дуучдын нэгдсэн тоглолт 3 дугаар сарын 18-нд “Ulaanbaatar palace”-т болно. 

Тоглолтын үеэр 88 азтан ОХУ-ын Улан-Үд хот, Хүн төрөлхтний тайлагдашгүй нууц Итгэлт Хамбад аялах эрхийн бичиг, 11 азтан “VIP Shop” дэлгүүрээс 100,000 төгрөгний худалдан авалт хийх эрхийн бичиг зэрэг нийт 99 азтан тодруулж, Шилдэг 299 аавд хүндэтгэл үзүүлнэ.

“Тэнгэрлэг аав 2019” тоглолтод оролцох уран бүтээлчид: МУАЖ А.Долгор МУГЖ Д.Галсантогтох /тогдгор/ МУГЖ Н.Чулуунхүү МУГЖ Л.Чаминчулуун МУГЖ С.Вандан МУГЖ Д.Дуламсүрэн МУГЖ Г.Батбаяр МУГЖ Ж.Уранчимэг МУГЖ С. Ганзориг МУГЖ М.Бямбажав МУГЖ У.Далантай МУГЖ Ч.Бат-Эрдэнэ СГЗ Ш.Гүрбазар /хөтлөгч/ МУСТА Б.Батболд МУСТА П.Бямбахүү МУСТА Л.Нарантуяа МУСТА О.Баянмөнх МУСТА Б.Болдбаатар МУСТА Д.Найдандорж МУСТА Б.Сүрэнлхам МУСТА Ж.Энхболд Х.Давхарбаяр /дуучин/ Э.Хүрэлсүх /хөөмийч/ Х.Бархүү /хөгжимчин/ Б.Мягмарцэрэн /хөгжимчин/

Тасалбарыг www.ticket.mn-ээр худалдаалж байна.

3. UB Comedy-Монгол цэргийн баяр

UB Comedy club-ын уран бүтээлчид 3 дугаар сарын 18-нд “Монгол цэргийн баяр” special show тоглолтоо толилуулна.

Холбоотой мэдээ