Нүүрс олборлолт өсөж, алтных буурав

2019-03-18 199 0

2019 оны эхний 2 сарын байдлаар 8.0 сая тн нүүрс, 239.1 мян.тн зэсийн баяжмал, 856.2 кг алт, 817.0 тн молибдений баяжмал, 383.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 1.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 15.9 мян.тн цайрын баяжмал, 1.1 сая тн баррель газрын тос үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад

✔нүүрс 1.5 сая тн буюу 23.1 хувь,

✔зэсийн баяжмал 30.9 мян.тн буюу 14.8 хувь,

✔төмрийн хүдрийн баяжмал 32.6 мян.тн буюу 9.3 хувь,

✔цайрын баяжмал 1.0 мян.тн буюу 6.7 хувиар ихээр тус тус өссөн байна.

Харин алт 419.8 кг буюу 32.9 хувь, молибдены баяжмал 33.8 тн буюу 4.0 хувь, хайлуур жоншны баяжмал 0.7 мян.тн буюу 35 хувь, газрын тос 75.6 мян.бар буюу 6.4 хувь, катодын зэс 85.1 тн буюу 3.6 хувиар тус тус буурсан байна.

Холбоотой мэдээ