Супер хонжвор 60 саяын азтан тодорсонгүй

2019-03-18 761 0

НӨАТ-ын урамшууллын энэ оны хоёрдугаар сарын сугалааны тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан бөгөөд супер хонжвор болох 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Энэ удаагийн тохирлоор:

  • 30 мянган төгрөгийн азтан 18,672
  • 100 мянган төгрөгийн азтан 2,084
  • 1 сая төгрөгийн азтан 189
  • 5 сая төгрөгийн азтан 17
  • 10 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорчээ.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30.000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100.000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон таван сая, долоон орон арван сая, найман орон таарвал 50 сая төгрөг тус тус хожих юм.

Холбоотой мэдээ