“Монголиан Коппер Корпорейшн” ХХКУИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын дагуу Засгийн газартай хэлэлцээр хийх хүсэлтээ өнгөрсөн даваа гарагт хүргүүлсэн. Худалдаа, хөгжлийн банк /ХХБ/ дээрх хэлэлцээрт, “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ийн санхүүгийн зөвлөхөөр оролцохоор мөн хүсэлтээ өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлжээ.
Хүсэлтэд, “…Худалдаа, хөгжлийн банк 2016 онд “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-ний ОХУ-ьн “Ростех” компаниас “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах ажиллагаанд нь хуулийн дагуу санхүүгийн зөвлөгөө өгч, зээл олгосон юм…” гэж дурджээ. Мөн тус компани ХХБ-наас Засгийн газартай хийх хэлэлцээрт санхүүгийн зөвлөхөөр оролцохыг хүссэн тухай ч дурдсан байна.
Өнгөрсөн даваа гарагт “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатармэдээлэхдээ, “УИХ-ын 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн асуудлаар манай компанитай хэлэлцээр хийхийг даалгасан. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдалтай холбогдуулан энэхүү хэлэлцээрийг дахин хийх шаардлагатайг Ерөнхий сайдаас хүсэж байгаагаа илэрхийлж бичиг хүргүүллээ” хэмээн мэдэгдсэн.
