350 кг гахайн өөх нууцаар хил нэвтрүүлэхийг завджээ

2019-03-12 93 0

Хилээр 350 кг гахайн өөх нууцаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Замын-Үүд боомтоор энэ сарын 07-ны өдөр 14 шуудай 350 кг гахайн өөхийг тээврийн хэрэгсэлд нуун улсын хилээр зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтрүүлэхийг завдсанийг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн саатуулж, холбогдох байгууллагад харъяаллын дагуу шилжүүлжээ.

Эх сурвалж: МХЕГ

Холбоотой мэдээ