УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

2019-03-12 743 0

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 68 дахь мэс заслаа бие даан амжилттай хийгээд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тус эмнэлэг анх 2011 оны 09-р сарын 24-ны өдөр “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байжээ.

2019 оны байдлаар нийт 5 нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс 4 нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, 1 тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ

Холбоотой мэдээ