БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРТ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ 1.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭНЭ

2019-03-12 161 0

09:00-17:00 цагийн хооронд ХНХЯ, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-тэй хамтран Дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинарыг Холидэй-Инн зочид буудалд зохион байгуулах гэж байна. Семинарт БХБЯ, ЗТХЯ, НЗДТГ, ХБХХЕГ болон Барилгын хөгжлийн төв, Архитекторчидын холбоо, Замын хөгжлийн төв, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагаас оролцоно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудаас оролцоно. Холбоо барих утас: 99776825, 95100221

11:00 цагт  Монгол Улсын байгаль орчны салбарт нийт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Японы Элчин сайд М.Такаока нар Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд гарын үсэг зурна. Эрхэм сэтгүүлч нар хүрэлцэн ирж, сурвалжиж өгнө үү.

11:00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 2 сарын статистик мэдээг танилцуулна. Хаана: Засгийн газрын III байр, Үндэсний статистикийн хороо, B1 давхар, Мэдээллийн танхим, Холбоо барих: 51-263152

12 цагт Эрүүл мэндийн яамны А танхимд 21 Аймгийн НЭ, БОЭТөв, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын томоохон эмнэлэгүүдэд Хэт авиан оношилгооны эхо, зөөврийн рeнтгeн зэрэг аппаратуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулж өгнө.Энэхүү төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй өндөр хүчин чадалтай суурин ЭХО аппарат нь Эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ураг, тэр дундаа элэгний оношилгоо, шинжилгээ хийх боломжтой дэвшилтэд технологи юм. Утас: 99179899

Холбоотой мэдээ