Монголын цэрэг Владимирын их ван Юрий Всеволодовичийн армийг бут цохижээ

2019-03-04 167 0

1152 оны энэ өдөр I Фридрих Барбаросса Германы хаан болжээ.

1238 оны энэ өдөр Монголын цэрэг Владимирын их ван  Юрий Всеволодовичийн армийг бут цохижээ.

1561 оны энэ өдөр Италийн католик шашны тэргүүн цаазаар авахуулжээ. Тэрээр Ромын Папын  цаазын ял оноосон  хамгийн сүүлчийн католик сүсийн хамба лам ажээ.

1787 оны энэ өдөр хөгжмийн зохиолч, хийлч Антонио Вивальди төржээ.

1789 оны энэ өдөр АНУ-ын анхны үндсэн хууль хэрэгжиж эхэлжээ.

1813 оны энэ өдөр Төрийн том хүлээн авалтын зоогонд анх удаа мөхөөлдөс барьжээ.

1837 оны энэ өдөр  Михаил Лермонтовыг  “Яруу найрагчийн үхэл” шүлэг бичснийх нь төлөө баривчилжээ.

1849 оны энэ өдөр Авсрийн шинэ үндсэн хууль хэрэгжиж эхэлжээ.

1852 оны энэ өдөр Николхай Васильевич Гоголь нас баржээ.

1857 оны энэ өдөр Парисын гэрээнд заасны дагуу Британи улс Афганистаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

1877 оны энэ өдөр Америкийн  инженер Эмиль Берлинер микрофон зохион бүтээжээ.

1877 оны энэ өдөр Оросын Их театрын тайзнаа П.Чайковскийн “Хун нуур” бүсгийн жүжиг нээлтээ хийжээ.

1880 оны энэ өдөр анх удаа  Америкийн “Нью-Йорк Дейли График” сонинд фото зураг хэвлэгдэн гарчээ.

1882 оны энэ өдөр Британи улсад анхны цахилгаан тармвай явж эхэлжээ.

1918 оны энэ өдөр Атлантн далайн Бермудын гурвалжинд цэргийн “Циклон” усан онгоц 306 хүний хамт ор сураггүй алБга болжээ.

1944 оны энэ өдөр АНУ-ын агаарын хүчин Берлиныг бөмбөгдөж эхэлжээ.

 1955 оны энэ өдөр зах зээлд дөнгөж гарч ирсэн Японы “Sony” компани халаасны радиохүлээн авагч үйлдвэрлэж эхэлжээ.

1975 оны энэ өдөр  Стив Жобс компьютерын “Homebrew” клубыг байгуулжээ.

1977 оны энэ өдөр Румынд хүчтэй газар хөдлөлт болж 1578 хүн амь зрэгджээ.

2012 оны энэ өдөр Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогджээ.

Холбоотой мэдээ