Маргаашнаас гялгар уут худалдаалахыг зогсооно

2019-02-28 729 0

Маргаашнаас өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Засгийн газраас энэхүү шийдвэрийг 2018 оны зургаадугаар сард гаргасан билээ.

Тодруулбал, 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс хасах бөгөөд зах, худалдааны төвүүдэд хүнс бараа савлаж өгдөг уутны хэрэглээг хориглох юм.

Энэ шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавина. 

Холбоотой мэдээ