SCAT AIRLINES АСТАНА-УЛААНБААТАРЫН НИСЛЭГЭЭ ЗУРГАДУГААР САРД ЭХЭЛНЭ

2019-02-28 687 0

Казахстаны нийслэл Астана болон Монгол Улсын нийслэл Улаанбаатарыг шууд холбосон агаарын замыг SCAT Airlines компани нээхээр болсноо энэ сарын эхээр вэбсайт дээрээ зарлажээ.

Холбоотой Зураг

Тус компани анхны нислэгээ зургаадугаар сард хийхээр болсон байна. Мөн долоо хоног бүрийн Даваа, Ням гарагуудад Боинг 737 агаарын хөлгөөр үйлчлэх болсноо зарлажээ.
Астана-Улаанбаатарын аяллын үргэлжлэх хугацаа 3 цаг, 20 минут байх гэнэ.
SCAT Airlines нь 1997 онд байгуулагдсан хувийн компани бөгөөд 18 нисэх онгоцоор 33 чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Эх сурвалж: Scat.kz

Холбоотой мэдээ