2019/02/23
ХОНЬ
Өнөөдөр та ойр дотныхон, хамаатан садан, танилуудынхаатус дэм, өгөөмөр сэтгэлийг мэдрэх болно. Тэдний тусламж нь сэтгэл санааны байдлыг тань дээрдэхэд тус болж болзошгүй. Санаа нэгтэй хүмүүстэйгээ уулзаж ярилцах цаг гаргаарай. Тэдний дэмжлэгээр та эргэлзээ, ирээдүйдээ итгэлгүй байдлаасаа салах болно.
ҮХЭР
Энэ өдөр та авьяасаа ашиглаж чадвал амжилттай байна. Мөн материаллаг байдлаа дээшлүүлэх боломж гарна. Та идэвх санаачлагынхаа хүчээр харилцагчийнхаа итгэлийг олж ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Уран бүтээлч хүмүүс авьяас чадвараа зохих ёсоор үнэлүүлнэ. Хуурамч баг өмсөж далдуур хар санаж явдаг хүмүүсээс болгоомжил. Тэд хамт ажиллагсад эсвэл таны найз гэж бодож явдаг хүмүүсийн дотор ч байж болох юм.
ИХЭР
Ихрийн орны хүмүүс яг л хоёр хуваагдсан мэт өөр өөр эрс тэс хандлага мэдэрнэ. Хайхрамжгүй салан, өөртөө итгэхгүй байдлаас болж зарим нь азгүйдэж мэднэ. Харин хэвийн байдалтай байгаа хүмүүст аз өөрөө гүйж ирээд байх шиг учрал тохиолдоно. Юу ч болж байсан хайртай дотнын хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж,гараас чанга атга. Удаан уулзаагүй эртний андуудтайгаа таарна. Энэ өдрийг гэрийнхэнтэйгээ өнгөрөөхийг хичээ.
МЭЛХИЙ
Өнөөдөр од гарагсын тааламжтай нөлөө танд өөдрөг үзэл өгч бүх л ажлаа амжилттай төгсгөхөд нь тус болно. Ажлаа ахиулахын тулд шинэ санаа турших бол та болгоомжтой, бүгдийг сайтар нягтлан хөдлөх хэрэгтэй. Ажлаа өөртөө чухал ач холбогдолтой утга санаагаар дүүргэж, өөрийн дуртай хэлбэрээр явуул. Өөрт сонирхолгүй ямар нэгэн үйл явдалд оролцохоос татгалз.
АРСЛАН
Сэтгэлээр унаж ганцаардмал байдалд орохоос болгоомжил. Гэр бүлийнхэн болон ойр дотныхоо хүмүүстэй хамт байхыг хичээ. Од эрхэс таныг ажлын ачаалал зохицуулж, сайн амарч,чанартай хооллох нь чухал гэдгийг сануулж байна. Өнөөдөр таныг сэтгэл санааны байдал нухацтай харьцаа бус хөнгөмсөг явдал илүү татах бололтой. Хуурмаг байдлаас болж сөргөлдөөн үл ойлголцол орооцолдох тул болгоомжил.
ОХИН
Та хэрсүү ухаантай ч байсан сэтгэл тогтворгүй байна. Бусдын нууцыг олж мэдсэн бол чандлан хадгал. Таны найз болон хамтран ажиллагч нар танаас ямар нэгэн зүйл нуугаад байгааг та олж мэдэх болно. Хайр дурлал болон хувийн төлөвлөгөөнд тань саад учирч болзошгүй. Та эхэлснээ заавал дуусгах хэрэгтэй болно. Үүний төлөө та өөрт байгаа боломжтой бүгдээ зориулахаас бүү татгалз.
ЖИНЛҮҮР
Олон нийтийн арга хэмжээнд оролцоход таны нэр хүнд өндөр байна. Та өөрийн бишрэгч бүлэг хүмүүсийн дунд өдрийг таатай өнгөрүүлнэ. Өнөөдөр хайртай хүнийхээ сэтгэлийг татахыг хичээ. Ганц бие хүмүүс гэрлэх шийдвэр гаргуулах гэж хамтрагчаа бүү шамдуул. Гэр бүлтэй хүмүүс ханьтайгаа ихээхэн цагийг өнгөрүүл. Дотнын хүнд тань таны анхаарал халамж хэрэгтэй байна. Одоо танд амьдралдаа хэсэг хангалуун болох үе ирж байна.
ХИЛЭНЦ
Өнөөдөр гэртээ байхад тав тухыг мэдрэх бөгөөд гэр бүлдээ гаднын уур амьсгалыг бүү оруул. Хосууд улам дотносож, сэтгэл ханамжийг авах болно. Сайн амарч сайхан зүүд зүүдэлнэ. Гэхдээ зүүдний зөн совин эсрэгээрээ байх болов уу. Оройг лаа эсвэл зулын гэрэлд сайн сайхны төлөө залбирч өнгөрүүлэх нь таныг дотроос тань гэрэлтүүлэх болно. Хөрш эсвэл ойрын найзын гуйлгыг эвтэйхэн аргалж хойшлуул.
НУМ
Өөрийн амбицыг хөөх явцдаа гэр бүлээ бүү орхигдуулаарай. Хэрэв та тэдний хүслийг өөрийнхөө мөрөөдөлдөө багтааж чадвал тэд таны гайхалтай туслагчид байх болно. Ганц бие хүмүүс олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол ганцаардал арилах болно. Өнөөдөр өөрийгөө идэвхтэй амраахад сонирхолтой зүйлсээр мэдлэгээ тэлэх арга тусална.
МАТАР
Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь танд хэт шуугиантай замбараагүй санагдах ч гэлээ зарим хүмүүст ирсэн гэдгээ л мэдэгдэх нь чухал. Аялал зугаалгаар явах бол бичиг баримт болон бэлтгэл ажил ачаа тээшээ сайн шалгаарай. Танихгүй хүнээс сэжиг бүхий бараа, бичиг баримт бүү ав. Од эрхэс таныг харанхуй ангал отож байгааг анхааруулж байна.
ХУМХ
Энэ өдөр шийдвэр гаргахдаа болгоомжтой бай. Шинэ санал, эргэлзээтэй амлалтад нухацтай ханд.Сайн танихгүй хүмүүсийн ятгалгаар хөнгөн аргаар мөнгө олох оролдлого санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Зөвхөн өөрийн зөн совин, ухаан бодолд итгэж бусдын зөвлөгөөг бүү сонс.
ЗАГАС
Гэр бүлийн харилцаагаа сайжруулах эсвэл дурлалт хосууд янаг амрагийн явдлаа адал явдалтай болгоход таатай байна. Загасынхан бусдын дунд гялалзан, олны анхаарлын төвд байна. Өвөрмөц тансаг байдлынхаа тунг хэтрүүлбэл ойрын хүмүүс буруугаар ойлгож болзошгүй. Өөртөө эрдэн аз туршиж, эрсдэл хийвэл санхүүгийн алдагдалд орж магад.