11.7 тонн химийн бодис хил нэвтрүүлэхийг завджээ

2019-05-26 65 0

Монгол Улсад бүртгэлтэй компанийн хилээр оруулж ирсэн цемент дунд “полиэтиленгликолийн лав” гэх их хэмжээний химийн бодис нуусныг Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсийн алба хаагчид илрүүлжээ. 

Тодруулбал, энэ сарын 20-нд тус компанийн 11.7 тонн цемент гэж гаалийн байгууллагад мэдүүлсэн ачааг шалгахад дээрх хууль бус барааг илрүүлсэн байна. Энэ хэргийг прокурорын газарт шилжүүлсэн гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ