Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулахыг дэмжлээ

2018-11-14 115 0

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар тус бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжив.

Өчигдөр буюу энэ сарын 12-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар түүнийг УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг бүрэн хангаагүй гэх үндэслэлээр албан тушаалаас огцруулахаар санал нэгдсэн юм. Харин өнөөдөр болж буй МАН-ын бүлгийн хуралдааны үеэр 20 гаруй гишүүн асуулт асууж, санал хэлсэн байна. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 58 гишүүний санал 29:29-өөр тэнцжээ. Тиймээс бүлгийнхээ хуралд суугаагүй гишүүдийг дуудуулж, дахин санал хураалт явуулсан бөгөөд нийт гишүүдийн 32 нь дэмжиж, 27 нь эсрэг санал өгснөөр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргын албан тушаалаас чөлөөллөө.

Мөн өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, 100 хувь дэмжсэн байна.

Холбоотой мэдээ