Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 32 тохиолдол бүртгэгдэв

2021-03-03 22 0

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  32 хүнээс коронавирус илэрчээ.

Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3 032-д хүрч, дотоодод бүртгэгдсэн тохиолдлын тоо 2513 болж байна.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, орон нутгийн 7, Улаанбаатар хотын 11 лабораторид 17 529 хүнд шинжилгээ хийжээ. Гадаад орноос зөөвөрлөгдсөн болон орон нутагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж. 

Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдлын 8 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр илэрсэн бол 23 нь халдвар авсан иргэдийн ойрын хавьтал, нэг хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 78 хувь нь эдгэрчээ. 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд одоогоор 657 хүн эмчлүүлж байгаагаас  591 нь хөнгөн, 57 нь хүндэвтэр, 7 нь хүнд, хоёр нь нэн хүнд байна.

Холбоотой мэдээ