Эр-Рияд манай бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

2019-03-20 45 0

Саудын Араб улсын Эр-Рияд хотод Абдулах хааны нэрэмжит олон улсын “World folk vision” наадам энэ сарын 9-19-нд болсон. Арав хоногийн турш болсон наадмын бөхийн төрөлд есөн орны баг тамирчид есөн төрөлд өрсөлдсөнөөс манай бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Бөхчүүд зөвхөн хүнд жинд Азербайжаны гулеш, Оросын самбо, Узбекистаны кураш, Киргизстаны кураш, алеш, Туркменистаны гореш, Тажикстаны гуштини, Солонгосын шырим, Монголын үндэсний бөхийн төрлүүдээр өрсөлдсөн байна. Бүстэй бөхийн холбооны тэргүүн, дасгалжуулагч Б.Ганбаатарын удирдлагад улсын начин Д.Анар, Серик нарын бөхчүүд амжилттай оролцож, Улсын начин Б.Серик гулеш төрлөөр, Б.Бат-Оргих шырим төрлөөр тус бүр мөнгөн медаль хүртжээ.

Мөн алеш бөхийн дэлхийн хошой аварга, улсын начин Д.Анар алеш бөхийн төрөлдөө хүрэл медаль авсан нь тус наадмын хамгийн өндөр шагналтай тэмцээнд түрүүлжээ. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр болсон хамгийн өндөр шагналын сантай киргиз кураш төрлийн барилдаанд Д.Анар, Б.Серик нар үлджээ. Шийдвэрлэх барилдаанд Д.Анар давснаар 10 мянган доллар шагналд авлаа.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Холбоотой мэдээ