“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Захиргааны II байрны найман өрөөг битүүмжиллээ

2019-03-07 61 0

Монгол Улсын Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоож нэр бүхий найман албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж өрөөг нь битүүмжиллээ.

Нийт найман өрөөг 19.30 минутын үед битүүмжилж дууссан байна. Үүнд Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Хууль эрх зүйн газрын орлогч Б.Чинбат, Санхүүгийн хэлтсийн дарга С.Сүхбат, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Хангамжийн хэлтсийн орлогч дарга Н.Энхбаясгалан, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нарын өрөөг битүүмжиллээ.

Холбоотой мэдээ