Ц.Нямдорж: Эрдэнэт үйлдвэрийн захирлыг Засгийн газар томилохоор шийдвэрлэлээ

2019-03-21 44 0

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг “Улсын үйлдвэрийн газар” болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлыг Засгийн газраас, “Монголросцветмент” компанийн захирлыг Төрийн өмчийн хороо томилж байх шийдвэр гарсан. Өнөөдөртөө багтаан бүртгэл хийнэ. Цаашдаа Улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллана гэсэн үг. Энэ тогтоол батлагдсаны дараа Ерөнхий сайд Засгийн газрын түвшинд Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнг солих эсэх талаараа санал хэлэх байх” хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ