Өнөөдөр. ЭХЭМҮТ-ийн 6 давхраас унасан эмэгтэй өнөө өглөө ГССҮТ-д нас баржээ

2019-03-27 60 0

ЭХЭМҮТ-ийн зургаан давхраас унасан эмэгтэй өндрөөс унасны дараагаар ГССҮТ-д хүргэгджээ. Энэ талаар тус эмнэлгийн эх сурвалжаас тодруулахад “Гэмтлийн эмнэлэгт шөнийн нэг цагийн үед хүргэгдэж ирсэн. Ирсэн даруйд эмнэлгийн зүгээс нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн боловч хүнд гэмтэлтэй байсан тул өглөөний 07:00 цагийн үед нас барсан” гэлээ.

Өчигдөр: Цагдаагийн албан хаагч өндрөөс унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ

Цагдаагийн алба хаагч зургаан давхраас унасан жирэмсэн эмэгтэйн амийг аварчээ. Тодруулбал, өчигдөр орой буюу 2019 оны гуравдугаар сарын 26-ны 22:50 цагт БГД-ийн 11 дүгээр хороонд байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасгийн зургаан давхрын цонхоор 17 настай жирэмсэн эмэгтэй унажээ. 


Тус үйл явдлыг харсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 12 дугаар хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Наянбаатар авхаалж самбаа гарган машиндаа байсан дээлээр уг эмэгтэйг доороос нь тосч аван ГССҮТ-д түргэн шуурхай хүргэж эх, хүүхдийн амь насыг аварчээ.

Холбоотой мэдээ