Төв талбайд 3000 залуу өглөөний дасгал хийв

2019-09-27 43 0

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг “Хандлагаа өөрчилье” уриан дор өглөө 7:00 цагт Д.Сүхбаатарын талбайд бүх нийтийн дасгал хөдөлгөөнөөр эхэллээ.

Олон нийтэд эрүүл чийрэг амьдралын хэв маягийг уриалах, биеийн тамир спортыг бүх нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд оюутан залуус болон салбарын яам, харьяа байгууллагуудын албан хаагч зэрэг нийт 3000 гаруй хүн оролцож, хамтдаа дасгал хийв.      

БСШУСЯ, Засгийн газар МУБИС-ийн Биеийн тамирын их сургуулийн багш нар удирдан 16 тоот дасгал болон, хийн дасгал хийсэн бол, JCI Монгол байгууллагатай хамтран “Эртэч Монгол” төслийн хүрээнд залуусын эв нэгдлийн илэрхийлэл болох флаш моб бүжгийг монгол үндэсний бий биелгээгээр үзүүлснээрээ онцлог боллоо.

Дасгалын үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оюутан залууст зөв хандлагатай, эрүүл чийрэг, бүтээлч байхыг уриалж, бүх нийтийн дасгалд эртлэн ирсэнд талархал илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ