“Оюутолгой”-гоос Ханбогд хүртэл замыг нээлээ

2019-02-20 43 0

Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойн уурхайг холбосон 35.1 км замыг өнөөдөр нээлээ.

Бургастайн гол, Бага булаг дээгүүр барьсан хоёр гүүр, замын өртөг 46 тэрбум төгрөгийг “Оюу толгой” ХХК санхүүжүүлжээ. Энэ зам ашиглалтад орсноор Оюу толгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих болж байна. Нутгийн бусад иргэд мөн энэ замаар зорчиж ажил үйлсээ бүтээх юм.

2016 оны 11 дүгээр сард эхэлж, өнгөрсөн 12 дугаар сард дууссан дээрх замын төслийн гүйцэтгэгчээр “Арж зам”, “Анандын зам”, “Заг инженеринг”, “КАСМС” зэрэг дотоодын компаниуд ажиллажээ.

Замын газар шорооны ажлыг хийхдээ даланг 20 см-ээр үелэн 95 хувь хүртэл нягтаршуулсан байна. Мөн хайрган дэд суурийг 98 хувь нягт, 20 см зузаан хийжээ. Үүн дээр 20 см цементээр бэхжүүлсэн суурь хийсний эцэст 4 см суурь болон 3 см өнгөн асфальтбетоноор хучжээ. Хугацаандаа чанартай хийж дуусгахын тулд хүн хүч, техникийг нэмэгдүүлж, өдөрт 2800 м хүртэл асфальт бетон дэвссэн нь Монголдоо тэргүүлэх үзүүлэлт болж байгаа аж.

Холбоотой мэдээ