НАМЫНХАА СОНИРХЛЫГ ЧУХАЛЧЛАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖЭЭ

2019-04-05 63 0

Европын холбооны гүйцэтгэх байгууллага Европын комисс Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй, сөрөг хүчний удирдагч Жереми Корбин нарыг Брикстийн гэрээ асуудалд ороод байгаа энэ үед зөвхөн намынхаа сонирхлыг  чухалчлахаа болихыг уриалсан байна. Энэ талаар тус комиссын дэд ерөнхийлөгч Франс Тиммерманс “Хоёр голлох улс төрийн намын тэргүүн нар зөвхөн намынхаа эрх ашгийг бодолгүйгээр үндэсний ашиг сонирхлыг анхаарна гэж найдаж байна” гэж “Велт” сонинд ярьжээ. Тэрээр “Европын холбоо болон Их Британийн хооронд Брикстийн тухай хэлэлцээр эцэс төгсгөлгүй үргэлжилж болохгүйг сануулсан” байна.  Мөн  Их Британийн  парламент одоо шийдвэр гаргах, Лондонгоос юу хүсч байгаагаа хэлэх хэрэгтэй гэжээ. Мөн  Европын холбооны ажилтнууд “Европын холбооны зах зээл, дүрэм болон Ирландыг хамгаалах” ёстой болохыг онцоллоо. Франс Тиммерманс “Бид шийдвэрээ гаргана.

Гэхдээ Европын холбоонд хэмжээ хязгаар гэж бий” хэмээн нэмж хэллээ. Тереза Мэй, Жереми Корбин нар уржигдар Их Британийн парламентын зүгээс Европын  холбооноос гарах гэрээг батлахад  саад болж байгаа бэрхшээлийг арилгах талаар хэлэлцэх зорилгоор уулзсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ