Мөсөн хотхоныг 18:00 цагаас нээнэ

2019-03-01 41 0

“Хөх сувд” мөсний баяраа угтан Хөвсгөл нуурын мөсөн дээр гурван төрлийн мөсөн байгууламж бүтээж байна. Нутгийн урчууд “Нүүдэл” хотхон байгуулж байгаа бол Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрынхан байгаль орчноо хайрлахыг уриалсан агуулгатай мөсөн хотхон босгожээ. Тус аймгийн Зураач учруудын холбоо бүтээлээ дэлгэхээр 24 метр урттай мөсөн талбай байгуулж байна. Үүнээс гадна багачуудад тоглож наадахад зориулан мөсөн гулгуурын хоёр талбай хийсэн аж.

Орчин үеийн гэрэлтүүлэгтэй энэхүү мөсөн хотхоныг маргааш орой 18:00 цагаас, баярын нээлтээс тусад нь хийнэ.

Холбоотой мэдээ