Монгол Улс тавдугаар сарын 1-нээс хилээ нээнэ

2021-03-03 32 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, тавдугаар сарын 1-нээс хилээ нээх шийдвэр гаргасныг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт аялал жуулчлалын салбарынхантай уулзах үеэр, тус салбарын хэвийн үйл ажиллагааг явуулахтай холбоотой бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх байр суурь илэрхийлсэн. Мөн дотоодод вакцинжуулах ажил эрчимтэй явагдаж, аж ахуйн нэгж, төрийн байгууллага халдвар хамгааллын дэглэмээ сахиж чадвал тавдугаар сарын 1 гэхэд хилээ нээхээр төлөвлөж байсныг Шадар сайд мэдээлэлдээ тодотгов. Энэ хүрээнд, УОК-оос байгуулсан хилийн боомтуудын бэлэн байдлыг хангах ажлын баг Алтанбулаг, Замын-Үүд болон баруун, зүүн хилийн бүсэд ажиллаж, ариутгал халдваргүйтгэлийг сайжруулах ажил хийсэн хэмээн онцоллоо. 

Өнөөдөр Засгийн газраас албан ёсны шийдвэр гарсан тул цаашид УОК, яам, Тамгын газар, холбогдох байгууллагууд бүх шатандаа бэлтгэлээ хангах ёстойг Шадар сайд С.Амарсайхан тэмдэглэв. 

Холбоотой мэдээ