Монголын хоккейчид Сингапурын шигшээ багийг 13:3-аар хожив

2019-03-05 40 0

 Малайзын нийслэл Куала-Лампур хотноо “Asian challenge cup” тэмцээнд хүчээ сорьж буй Монголын шайбтай хоккейн эрэгтэй шигшээ баг өчигдөр орой /2019.03.04/ хоёр дахь тоглолтоо Сингапурын шигшээ багтай хийж 13:3-аар хожлоо.

Манай шигшээ баг ийнхүү Сингапурын хоккейн багийг 10 гоолын зөрүүтэй /Mongolia 13:3 Singapore/ бут ниргэлээ.

Хэсгийн сүүлчийн тоглолтоо маргааш буюу 2019.03.06-ний 20:30 цагт Филиппинийн шигшээ багийн эсрэг хийнэ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Холбоотой мэдээ