“Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжгийг Улаанбаатар хотноо тоглоно

2019-02-19 52 0

Монгол Улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн шинэ уран бүтээл төрийн соёрхолт С.Соронзонболдын хөгжим “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжгийг Улаанбаатар хотноо энэ сарын 28, 03 сарын 01, 02-ны өдрүүдэд 19.00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна. Билетийн үнэ 15000 төгрөг ба 95505868, 88241206 дугааруудаас мэдээллийг лавлаж болох юм.

Архангайчуудын бахархал болсон Монголын бурхан шашны гурван зулын нэг хэмээн алдаршсан соён гэгээрүүлэгч халхын анхдугаар Зая бандида гэгээн Лувсанпэрэнлэйн амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Зая гэгээнтэн” дуулалт жүжгийг аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оны өмнөхөн тайзнаа анх удаагаа тоглоод байсан юм. Зая гэгээний түүхэн дуулалт жүжгийг СГЗ, сэтгүүлч Г.Жамц анх санаачлан, түүхийн талаас нь судалж, түүхэн зөвлөхөөр ажиллаж, ерөнхий найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч, дарга Д.Батболд нар ажиллах юм. 

Холбоотой мэдээ