“Баялгийн сан” хэлэлцүүлэг эхэллээ

2019-02-27 48 0

Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил Ардчилал” ТББ, Конрад Аденаурын сан хамтран “Баялгийн сан” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ удаа баялгийн зөв засаглалыг хэрхэн бий болгох, олон улсын жишээ зэргийг хэлэлцэх ажээ.

Эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаарх хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг үг хэллээ. 

Тэрбээр “Монголчуудын байгалийн баялаг бол гурван сая хүнийх бус маш цөөхөн хүний эрх мэдлээрээ олж авдаг арга хэрэгсэл болж байгаа нь нууц биш болсон. Тэр арга хэрэгсэл, үе, үеийн Засгийн газрын засах гэж оролдож байгаа тэр алдаа бол лицензийн асуудал. Сүүлдээ баялгийг ашиглах гэдэг нь баялгийг өмчлөх асуудал болж хувирч байгаа” гэв.

“Баялгийн сан” хэлэлцүүлэг  үргэлжилж байна.

Холбоотой мэдээ